Оны эхнээс XII/27 хүртэлх хугацаанд Монгол Улс 28.5 сая тонн хүүрс экспортлоод байна

Оны эхнээс 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол Улс 28.5 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь “COVID-19”-ийн өмнөх төлөвлөгөөнд хүрээгүй ч цар тахлын дараах төлөвлөгөөнөөс давжээ. Нүүрсний экспортын талаас илүү хувийг гаргаж буй Гашуунсухайт боомтоор өнгөрсөн долоо хоногт өдөрт хамгийн ихдээ 375 автомашин, хамгийн багадаа 140 автомашинаар нүүрс экспортолж гаргасан байна. Долоо хоногийн дунджаар өмнөх долоо хоногоос 5.3 хувиар нэмэгджээ. Шивээхүрэн боомтоор нүүрс гаргасан автомашины тоо долоо хоногийн нийт үзүүлэлтээр өмнөх долоо хоногоос 32 хувиар буурсан байна. Харин Ханги боомтынх 35 хувиар өссөн талаар гаалиас мэдээллээ. БНХАУ Австралийн нүүрсний импортыг хориглох шийдвэр гаргахтай зэрэгцээд Монгол Улсаас экспортолж буй нүүрсний Ганцмод … Continue reading Оны эхнээс XII/27 хүртэлх хугацаанд Монгол Улс 28.5 сая тонн хүүрс экспортлоод байна